/2023.01.23/: Жонсон ням гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийд бараалхахаас өмнө Киев хотын захад айлчилсан байна.
Түүнийг Зеленський болон Украины бусад сайд нар Киевт хүлээн авч уулзсан байна.
Түүний айлчлалын талаар "Борис Жонсон бол Украины жинхэнэ найз. Таны дэмжлэгт баярлалаа!" гэж Зеленский Telegram хуудсандаа бичжээ.
Борис энэ удаагийн айлчлалаар өнгөрсөн оны гуравдугаар сард Оросын зэвсэгт хүчинд эзлэгдсэн Киевийн баруун хойд хэсэгт орших Буча, Бородянка хотуудад очжээ.
Тэрээр "Украины ард түмний зовлон дэндүү удаан үргэлжилж байна. Энэ дайныг дуусгах цорын ганц арга бол Украин ялах бөгөөд аль болох хурдан ялах явдал юм. Энэ бол Украин ялахад шаардлагатай бүх хэрэгслийг Украинчуудад өгөх чухал мөч юм. Путин хэдий чинээ хурдан бүтэлгүйтнэ төдий чинээ Украйн болон дэлхий дахинд сайн" гэж мэдэгдэв.
Мөн Их Британийн одоогийн Ерөнхий сайд Риши Сунак ноён Жонсоны айлчлалыг "дэмжиж байна" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС