Лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

May be an image of 3 people and indoor

/2023.01.23/: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн боловсролыг дэмжих, дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сурагчдыг сонгон шалгаруулах, робот сонирхдог, түүгээр хичээллэх сонирхолтой хүүхэд залуус хөгжих боломж бүрдүүлэх зорилготой МОНГОЛЫН ЛЕГО РОБОТЫН ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН өнөөдөр эхэллээ.

May be an image of 6 people, indoor and text that says 'OUNITEL Sport the MIND TorлoлTb yBaapb apb 1 The LEGO Foundation LEGO education Automation INSTRUMENTS 3M'

Тэмцээнийг БШУЯ, Монголын роботын нийгэмлэг НҮТББ хамтран UG Arena спорт паласт зохион байгуулж байна.

Тэмцээний үндсэн төрөлд "Into orbit" буюу "Сансрын хиймэл дагуул, дэлхийн тойрог зам" сэдвийн хүрээнд Улаанбаатар хот болон Хөвсгөл, Хэнтий, Гов-Алтай, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Баянхонгор, Завхан аймгийн нийт 23 сургуулийн 6-10 дугаар ангийн 26 баг, 150 сурагч оролцоно.

Харин чөлөөт төрөлд ЕБС-ийн сурагч, оюутан залуусаас бүрдсэн 105 баг, дараах 5 төрлөөр өрсөлдөнө.

Үүнд:

  1. Сумо робот (автомат, 3 кг)
  2. Сумо робот (радио удирдлагатай, 3кг)
  3. Америк хөл бөмбөг
  4. Мини сумо робот (авомат, 500 гр)
  5. Шугам дагадаг автомат робот

May be an image of 4 people and indoor

Мөн робот техник, автоматжуулалтын сэдвээр ШУТИС, Одон орон, геотехнологийн хүрээлэн, ЕБС-иудын хамтарсан үзэсгэлэн сонирхогч хүүхэд, залууст бүтэн өдөржин нээлттэй зохион байгуулагдана.

May be an image of 6 people, people standing and indoor

May be an image of 8 people, people standing and indoor

May be an image of 5 people, people standing and indoor

Эх сурвалж: БЗС

Цахилгаан шатанд гацсан байсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ
Цахилгаан шатанд гацсан байсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.