/2023.01.23/ Цахилгаан шатанд гацсан байсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгэн байрны цахилгаан шатанд хоёр хүүхэд гацчихлаа гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдөр буюу өчигдөр Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч иргэн Н /14 настай, эмэгтэй/, Э /8 настай, эрэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байжээ. Улмаар 10 минут ажиллан тэднийг гаргаж ээж Д-д хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.