Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...

/2023.01.16/ Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.00 цагт: Төрийн ордонд Хөгжлийн банкны асуудлаарх Түр хорооны нотлох баримтын сонсгол эхэлнэ.

10.00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана.

11.00 цагт: АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрдмийн өргөө танхимд “Угаартсаар байх уу?” хэлэлцүүлэг болно. Утас: 9910-6580.

11.00 цагт: Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төвд "Эрдэнэс Монгол” ХХК-иас зарласан ажлын байрны Нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийн шат өнөөдөр 18:00 цагт дуусгавар болж буйтай холбогдуулан мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулна.

11.00 цагт: Тагнуулын ерөнхий газрын үүдэнд УИХ-ын гишүүн, сайдын хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угааж, Монгол Улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэмт үйлдлийн шинжтэй 1000 гаруй хуудас баримт, матeриалыг ТЕГ, ЦЕГ, АТГ-т хүлээлгэн өгч, мэдээлнэ.

11.30 цагт: Хөгжлийн банктай холбоотой 87 хэргийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

11.40 цагт: Монголын Үндэсний музейд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, профессор Гомбожавын Гонгоржавын "Чулууны хээ-5" үзэсгэлэнгийн нээлт болно.

Б.Мөнхцэцэг: Олон зориулалтаар ашиглах шинэ машинуудыг авсан
Б.Мөнхцэцэг: Олон зориулалтаар ашиглах шинэ машинуудыг авсан
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.