“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа болно

May be an image of text

/2023.01.16/: Нийслэлийн Засаг даргын санаачлагаар, сар шинийн баярыг угтсан “Амар байна уу 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэнэ.

Монголын шилдэг аж ахуйн нэгжүүд болон олон улсын байгууллагуудтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны В2В уулзалт хийх боломжтой.

Сар шинийн баяраар монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулж, үүнээс 70 хувийг нь гадаад улс орноос гарын бэлэг худалдан авахад хэрэглэдэг аж.

Иймд гадагшаа урсаж буй 900 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна.

Хэзээ: 2023.01.20-02.20

Хаана: “Шинэ 100 айл” худалдааны төв (Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш 1.8 км)

Эх сурвалж: НЗДТГ

Хүүхдийн мөнгө авах эсэхээ “ehalamj”, “Е-Моngolia” платформоор шалгаж болно
Хүүхдийн мөнгө авах эсэхээ “ehalamj”, “Е-Моngolia” платформоор шалгаж болно
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.