/2023.01.16/: Иргэдийн дунд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ хэрхэн өгөх талаар төөрөгдөл үүсээд байсан юм.
Тэгвэл ХНХЯ-аас мэдээлэхдээ "Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгох бөгөөд хуучнаар 100 мянган төгрөгөөр тооцож олгоно. Хүүхдийн мөнгө авахад хүсэлт гаргах шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагуудын дата мэдээлэлд үндэслэн олгоно" гэсэн юм.
Та хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ мэдэхийг хүсвэл өнөөдрөөс эхлэн ehalamj, Е-Моngolia гэсэн цахим системийг ашиглан шалгаж болох юм.
Хэрвээ танд хүүхдийн мөнгө олгох үйлчилгээг зогсоосон тухай мэдэгдээгүй бол цаашид хэвийн авна гэсэн үг юм.