“Эхийн алдар“ I, II зэргийн одон авах эхчүүдийн материалыг авч эхэлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эхийн алдар“ I, II зэргийн одон авах эхчүүдийн материалыг авч эхэлжээ

/2023.01.03/ "Эхийн алдар" I, II зэргийн одон авах ээжүүдийн материалыг хүлээн авч эхэлжээ. Тодруулбал, Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг дуустал харьяа хорооны нийгмийн ажилтан болон зохион байгуулагч хүлээн авах юм.

Тэгвэл ээжүүд дараах материалыг бүрдүүлэх юм. Үүнд,

  • Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/
  • Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/

Юуг анхаарах вэ,

  • Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах,
  • Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/
  • 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах

11 нэр дэвшигчийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо
11 нэр дэвшигчийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.