ШӨХТГ: Хэрэглэгчид гурвалсан үйлчилгээг тусад нь авах боломжтой болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Хэрэглэгчид гурвалсан үйлчилгээг тусад нь авах боломжтой болно

What's the Difference Between Network TV, Cable, and Streaming? - Central  Casting

/2022.12.27/: “Юнивишн” ХХК-с Улсын Ерөнхий байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 63 дугаартай албан шаардлагын биелэлтийг ирүүлжээ.

Тус албан бичигт дурдсанаар дараах байдлаар шаардлагын биелэлтийг хангаж ажиллахаар болсон байна. Үүнд:

1. “Юнивишн” ХХК нь “Хэрэглэгч Олон суваг дамжуулах үйлчилгээ, интернетийн үйлчилгээ суурин утасны үйлчилгээг дангаар нь ашиглах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хянуулахаар хүргүүлсэн бөгөөд зөвшөөрснөөс хойш холбогдох тохиргоог системд хийж, ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж,

2. Хэрэглэгч багц ахиулах, бууруулах боломжийг олгох үүднээс гэрээний хугацаанаас өмнө багцаа бууруулах хүсэлт гаргасан хэрэглэгчийн хувьд:

- Төхөөрөмж авсан бол тухайн төхөөрөмжийн ашигласан хугацаанд ногдох төлбөрийг үндсэн үнээс хасаж тооцох,

- Үйлчилгээний эрх авсан бол үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр ашигласан хугацаанд ногдох төлбөрийг хэрэглэгчээр дүйцүүлэн төлөх” байдлаар тус тус шийдвэрлэхээр болсон байна.

Биелэлтийг хангаагүй албан шаардлагын заалтуудын талаар ШӨХТГ-с үргэлжлүүлэн судлахаар болжээ.

No photo description available.

Mission 1.5: Дэлхийгээ сэрүүцүүлэхэд таны оролцоо
Mission 1.5: Дэлхийгээ сэрүүцүүлэхэд таны оролцоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.