/2022.12.16/: БНТУ-ын Соёл, Аялал жуулчлалын Сайд Мехмет Нури Эрсоё 11 дүгээр сард БОАЖ-ын Сайдын урилгаар Монгол Улсад айлчилсан билээ.
Тус айлчлалын хүрээнд хөндөгдсөн Туркиш эйрлайнс болон МИАТ компани хоорондын удаашраад байсан асуудлууд шийдэгдлээ.
МИАТ ТӨХК, Туркиш эйрлайнс компаниуд "code-share" буюу аяллын дугаар хамтран эзэмших гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар-Истанбулын чиглэлд тус агаарын тээвэрлэгч нар харилцан нислэгийн тийзийг борлуулах боломжтой боллоо.
Монгол Улсаас Истанбул хотоор дамжин Европ, Хойд Америк, Ойрхи Дорнодын 10 чиглэлд хамгийн хямд үнээр, шууд зорчих хаалга нээгдлээ.