АТГ: Эрүүгийн 752 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Эрүүгийн 752 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

/2022.12.12/ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны арванхоёрдугаар сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 30 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 118 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 91 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 752 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 734 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Иргэн “Б” нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн хэргийг өөртөө ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн албан тушаалтанд 100,000,000 төгрөг өгөхөөр амлаж, санал болгосон гэх;
  • Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтан “Б”, “Г” нар нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банк түүний хувьцаа эзэмшигч нарт давуу байдал бий болгож, “Цемент шохой” ХК-д 2,333,121,865 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Архангай аймгийн Өгийнуур сумын албан тушаалтан “У” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд аялал жуулчлалын чиглэлээр 3 га газрыг Засаг даргын захирамжгүйгээр эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон гэх;
  • “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Эрүүл мэндийн яамны албан тушаалтан “Ч”, “Б” нар нь удаа дараагийн үйлдлээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс тусгай зөвшөөрлийн хүсэлт, төслийг хүлээн авч, шаардлага хангахгүй байна гэх байдлаар хясан боогдуулж, их хэмжээний мөнгийг хахуульд авч, өөрийн хамаарал бүхий шинжээч нарыг аж ахуйн нэгж, байгууллагуудад томилон дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг тусгай зөвшөөрлийн хурлаар оруулдаг гэх.
Маргааш -19 хэм, шөнөдөө ялимгүй цас орно
Маргааш -19 хэм, шөнөдөө ялимгүй цас орно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.