Перуд Кастилог баривчлахыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Перуд Кастилог баривчлахыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна

/2022.12.12/: Перу улсад шинэ сонгууль явуулах, баривчлагдсан Ерөнхийлөгч асан Педро Кастилог суллахыг шаардсан жагсагчидтай цагдаа нар мөргөлдсөний улмаас хоёр хүн амиа алджээ.

Сургуулийн багш, үйлдвэрчний эвлэлийн удирдагч асан Кастилог Конгрессыг тараахыг оролдсоноос болж өнгөрсөн лхагва гарагт хууль тогтоогчид түүнийг албан тушаалаас нь огцруулжээ. Үүний дараахан түүнийг баривчилсан бөгөөд бослого гаргасан, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Дина Болуартег ерөнхийлөгчийг орлохоор сонгосон бөгөөд түүнийг тангараг өргөсний дараахан иргэд шинэ сонгууль явуулахыг шаардаж эхэлжээ.

Эсэргүүцлийн жагсаал өчигдрөөс эхэлсэн бөгөөд Перугийн Кажамарка, Арекипа, Хуанкайо, Куско, Пуно зэрэг хотуудад үргэлжилж байна.

Апуримак мужийн Андахуайлас хотод жагсагчид хотын нисэх онгоцны буудал руу дайрахыг оролдсон бөгөөд жагсагчид цагдаа нартай мөргөлджээ.

A demonstrator holds up a Bible in front of police officers as people demonstrate demanding presidential elections and the closure of Congress in Lima, Peru.

Мөргөлдөөний үеэр 15, 18 настай 2 залуу "буудуулж амиа алдсан тухай Перугийн Омбудсманы Тамгын газрын дарга Элиана Револлар мэдээллээ.

Эх сурвалж: ВВС

Б.Энхбаяр: Х.Баттулга хэрэгт холбогдсон хүмүүсээ гадагшаа зугтаалгадаг
Б.Энхбаяр: Х.Баттулга хэрэгт холбогдсон хүмүүсээ гадагшаа зугтаалгадаг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.