Б.Энхбаяр: Х.Баттулга хэрэгт холбогдсон хүмүүсээ гадагшаа зугтаалгадаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Х.Баттулга хэрэгт холбогдсон хүмүүсээ гадагшаа зугтаалгадаг

/2022.12.12/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын Хөгжлийн банкны Хянан шалгах Түр хороо хуралдаж байна.

Хуралдаанаар,

  • Түр хорооны сонсголын тов тогтооно
  • Түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрс батлана
  • Хянан шалгагч, шинжээчдийн ажлын хөлсийг тогтооно
  • Хяналт шалгалтын ажилд саад учруулж буй зарим байгууллага, албан тушаалтныг дуудаж байцаана
  • Бусад асуудлыг хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Гэрчээр дуудагдаж байгаа гэдэг нь тухайн хүнийг сэжиглэж байцааж байгаа гэсэн үг биш. Тухайн хэргийг тодруулах шаардлагатай гэж үзсэн учир дуудсан гэсэн үг. Гэрчээр дуудагдаж байгаа 157 хүний нэрсийг ил зарлана. Өөрөөр хэлбэл хамгийн ойр болох сонсголоос сар гаруйн өмнө гэрчийн нэрсийг зарлаж байна гэсэн үг. Он сар өдөр нэн тодорхой байгаа учраас энэ үеэр бултах, зугатах санаархал битгий гаргаарай. Бид зөвхөн цугларсан нотлох баримтын хүрээнд ярих гэж байгаа учраас гэрч биеэр ирж байж өөрийгөө зөвтгөх, хамгаалах байр сууриа илэрхийлэх боломжтой.

Хэрэг нь сөхөгдөөд яригдаад ирэхээр хүмүүсээ зугтаалгадаг зарим нэг хүн бий. Бид бүгд мэдэж байгаа. Манай Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга гэдэг хүн хэрэг нь сөхөгдсөн хүмүүсээ дандаа гадагшаа зугтаалгадаг. Тэрийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил цагаан хэлээд сууж байдаг. "Би явуулсан юм, би зугтаалгасан юм" гэж хэлээд сууж байсан бичлэг нь байдаг. Тиймээс иймэрхүү зүйл гаргуулахгүй байх хэрэгтэй гэлээ.

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.