МХЕГ энэ сарын эцсээр татан буугдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ энэ сарын эцсээр татан буугдана

/2022.12.12/: Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гарсантай холбогдуулан тус газраас гаргасан мэдээллийг хүргэж байна.

МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн.

Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх асуудал, санал, хүсэлттэй иргэд, аж ахуйн нэгжүүд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хандана уу.

Тогтоосон хугацаанд санал, хүсэлтээ гаргах боломжгүй тохиолдолд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс салбарын яамдад хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: МХЕГ

Н.Сугар: Өнөөдөртөө багтаад гэр барих зөвшөөрлийг нь олгоно
Н.Сугар: Өнөөдөртөө багтаад гэр барих зөвшөөрлийг нь олгоно
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.