Н.Сугар: Өнөөдөртөө багтаад гэр барих зөвшөөрлийг нь олгоно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Сугар: Өнөөдөртөө багтаад гэр барих зөвшөөрлийг нь олгоно

/2022.12.12/ Жагсаал өнөөдөр 9 дэх өдрөө үргэлжилж байна. Иргэд өнгөрсөн долоо хоногоос эхлэн иргэд Сүхбаатарын талбайд хонож байгаа юм. Тиймээс тэдний зүгээс гадаа хүйтэн байгаа учир гэр барьж өгөхийг хүсэж буйгаа цахим сүлжээгээр илэрхийлсээр байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад дараах тайлбарыг өглөө. Тэрээр,

-Одоогоор гэр барих зөвшөөрөл хүссэн 2 албан тоот ирсэн байна. Гэхдээ холбогдох хууль журмаараа Сүхбаатарын талбай дээр гэр барих боломжгүй. Харин урьд хэсгийн авто зогсоол дээр зөвшөөрөл олгох боломжтой. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос жагсаж буй иргэдийг дулаан байлгах үүднээс гэр бариулах хүсэлт ирүүлсэн байгаа. Өнөөдөртөө багтаад гэр барих зөвшөөрлийг нь өгчих байх гэсэн юм.

ФОТО: Иргэд -30 хэмийн хүйтэнд гадаа хонож байна
ФОТО: Иргэд -30 хэмийн хүйтэнд гадаа хонож байна
 
Нийслэлийн хэмжээнд 1128 зам талбайн үйлчлэгч 185 тусгай зориулалтын техникээр авто замыг цэвэрлэж байна
Нийслэлийн хэмжээнд 1128 зам талбайн үйлчлэгч 185 тусгай зориулалтын техникээр авто замыг цэвэрлэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.