/2022.12.12/: Украины өмнөд хэсэгт орших Оросын эзэмшилд байдаг Мелитополь хот, Крым болон өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсад хэд хэдэн удаа дэлбэрэлт болжээ.
Мелитопольд болсон дэлбэрэлтийн талаар Оросын төрийн хэвлэлүүд "Ням гарагийн өглөө Бүгд Найрамдах Донецк Ард улс руу Украины арми 20 пуужин харвасан" гэж мэдээлсэн байна.
Түүнчлэн Крымд байрлах Советскийн цэргийн хуаранд хэд хэдэн дэлбэрэлт болсон тухай мэдээллүүд бас гарчээ.
Гэсэн хэдий ч Украины албаны хүмүүс Крым болон Бүгд Найрамдах Донецк Ард улсад болсон дэлбэрэлтийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: CNN