/2022.12.12/ Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
“Туушин” зочид буудалд
09:00-13:00 цагт “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг илүү идэвхтэй, хүртээмжтэй болгох нь” бага хурлаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээний тайланг Дэлхийн банкнаас танилцуулна. Түүнчлэн тус бага хурлаар “Ажлын байр нэмэгдүүлэхэд хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтэд учирч буй саад бэрхшээлийг даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно.
“Миллениум плаза"-д
09:00 цагт “Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн болно.
Төрийн ордонд
09:30 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдана.
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
14:00 цагт “Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл болон “Эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих хөрөнгө босгох боломж, арга зам, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ны үүдэнд
11:00 цагт 1,072 хувьцаа эзэмшигчид хэвлэлийн хурал хийнэ.
Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын зааланд
13:30 цагт ЕБС-ийн дунд зохион байгуулсан "Хүний эрх, хэлмэгдүүлэлт ба цагаатгал" сэдэвт гар зургийн уралдааны дүн гарч шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
“Туушин” зочид буудалд
16:00 цагт “Мэдрэмжтэй мэдээлье” нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн үргэлжлэн гарч "Norphei art" галерейд гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулна.