Өнөөдөр цас орохгүй, 15-17 хэмийн хүйтэн байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр цас орохгүй, 15-17 хэмийн хүйтэн байна

2022 оны 12-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор -27...-32, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -22...-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газар, Дорнодын тал нутгаар -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -15...-17 градус хүйтэн байна.

Х.Нямбаатар: Би хэн нэгнийг хэлмэгдүүлж, хилсээр шоронд хийж ЧАДАХГҮЙ
Х.Нямбаатар: Би хэн нэгнийг хэлмэгдүүлж, хилсээр шоронд хийж ЧАДАХГҮЙ
 
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.