Хөдөө аж ахуйн бирж 59 хоршоотой хамтран ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөө аж ахуйн бирж 59 хоршоотой хамтран ажиллаж байна

/2022.11.30/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-аас Биржийн байнгын бус гишүүн-Хоршоо, итгэмжлэгдсэн агуулах, биржийн арилжаанд хэрхэн оролцох болон түүний давуу талын талаар мэдээлэл өгч, шат дараатай сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг түүхийн эдийн хоршооны дарга нар оролцжээ.

Энэ онд Хөдөө аж ахуйн биржээс нийт 16 аймагт 659 оролцогч, 125 хоршоонд сургалт зохион байгуулсан бөгөөд 59 хоршоог биржийн байнгын бус гишүүнээр бүртгэн гэрээ байгуулж, биржийн итгэмжлэгдсэн агуулахын шалгуурыг хангасан 24 агуулахтай итгэмжлэлийн гэрээ байгуулан ажилласан байна.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор барина
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор барина
 
Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай
Д.Даваа-Очир: Иргэдийн сонгох эрхийг хангахын тулд санал авах олон хэлбэр нэвтрүүлэх шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.