Өнөөдөр үүлшинэ, 3-5 хэмийн хүйтэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр үүлшинэ, 3-5 хэмийн хүйтэн байна

2022 оны 11-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс Нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -1 градус хүйтнээс...+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. -6...-8 градус хүйтэн байна.

Зорчигчоо авалгүй явсан жолооч болон компанид арга хэмжээ авчээ
Зорчигчоо авалгүй явсан жолооч болон компанид арга хэмжээ авчээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.