ҮЙЛ ЯВДАЛ: 2023 оны нэгдсэн төсөвт бүхэлд нь хориг тавих талаар шаардлага хүргүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: 2023 оны нэгдсэн төсөвт бүхэлд нь хориг тавих талаар шаардлага хүргүүлнэ

/2022.11.15/ Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

11.00 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Ард түмний хурлыг Төрийн ордонд хуралдуулах шаардлагын талаар Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүд мэдээлнэ.

11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцож, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Төрийн ордонд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар 2023 нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавих талаар шаардлага хүргүүлнэ. АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат болон бусад удирдлагууд мэдэгдэл хийнэ.

12.00 цагт: “Новотел” зочид буудалд “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” хэвлэлийн бага хурал болж олон талт хамтын ажиллагааны үр дүнг танилцуулна.

14.00 цагт: Сангийн яаманд УИХ-ын чуулганаар баталсан Монгол Улсын 2023 оны Төсвийн талаар дэлгэрэнгүй танилцуулна.

-Сайн дурын үйл ажиллагааг дэмждэг үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах судалгааны төслийн хэлэлцүүлэг болно.

16.00 цагт: Японы ЭСЯ-нд Монгол-Японы дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсын Эзэн хааны одон хүртсэн эрхэмүүдэд хүндэтгэл үзүүлнэ. Утас:11-320777

Гайтид АНУ-ын элчин сайдын цуваа халдлагад өртжээ
Гайтид АНУ-ын элчин сайдын цуваа халдлагад өртжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.