/2022.11.14/ Туркийн Истанбулд өчигдөр буюу ням гарагт болсон дэлбэрэлтийн улмаас 6 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархдаж бэртсэн.
Өнөөдөр Туркийн цагдаа нар шуурхай арга хэмжээ авч, хамгаалалтын 1200 камерыг шалгасны эцэст сэжигтнийг баривчилжээ. Энэ нь, дэлбэрэлт болсноос хойш 10 цагийн дотор болж буй үйл явдал юм. Цагдаа нар сэжигтнийг камерын бичлэгээр тогтоож, улмаар ирж очсон зам дагуух нь 1200 камерын бичлэгийг шүүн үзсэний эцэст ийнхүү баривчилжээ.
"Сэжигтнийг тусгай тагнуулын аргаар бэлтгэсэн нь тогтоогджээ" гэж Туркийн Haber сайт мэдээллээ.
Эх сурвалж: TrtHebar