Номын санч-мэдээллийн ажилтнуудын улсын IX зөвлөгөөн эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Номын санч-мэдээллийн ажилтнуудын улсын IX зөвлөгөөн эхэллээ

/2022.11.09/: Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийн дэвшлийг нийгмийн бүх салбарт ашиглан цахим шилжилтийг хийж байгаа бөгөөд Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд “Цахим эрин дэх үндэсний ном зүйн цахим мэдээллийн сан” сэдвийн дор Номын санч- мэдээллийн ажилтнуудын улсын IX зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд төрийн захиргааны байгууллага, номын сан, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөл, 200 гаруй хот, орон нутгийн нийтийн номын сангаас оролцогчид цахимаар оролцож байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Номын сангийн үйлчилгээг цахимд шилжүүлнэ” зорилтыг тусгасан бөгөөд улсын хэмжээнд нийтийн номын сангууд эхний 9 сард 3907 номыг цахимд хөрвүүлж, номын фонд 13759 ширхгээр өссөн буюу сард дунджаар орон нутагт 348, нийслэлд 434 ном цахимд хөрвүүлэн, 1528 ширхэг цахим ном нэмэгдэж, 13,759 шинэ номоор сан хөмрөгөө баяжуулсан байна.

Номын сангийн үйлчилгээний 1,2 хувийг цахим үйлчилгээ эзэлж байгаа бөгөөд, нийт үйлчлүүлэгчийн 42,7 хувийг цахим уншигч эзэлж, үйлчилгээний тоо 24 хувиар, үйлчлүүлэгчийн тоо 33,4 хувиар өссөн байна.

Дижитал эрин үеийн Олон улсын үндэсний ном зүйн туршлага, удирдамж гарын авлагад тулгуурлан номын сангийн мэдээллийн нэгдсэн систем, төлөвлөлт, цаашдын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлээр номын санч, мэдээллийн ажилтнууд чуулж байна. Зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсэж, Олон улсын номын сангийн холбоо IFLA байгууллагын Ном зүйн хэлтсийн дарга Матилда Коскас мэндчилгээ ирүүллээ.

Эх сурвалж: Соёлын яам

Маргааш 2 хэмийн дулаан, цас орохгүй
Маргааш 2 хэмийн дулаан, цас орохгүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.