/2021.08.24/: 2020-2021 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагын ажиллагчдын 17.2 хувь нь эрэгтэй, 82.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Бүх шатны боловсролын байгууллагад ажиллагчдын дундаж нас 40, салбарын 10 хүн тутмын 8 нь эмэгтэй байна.
Цэцэрлэгийн багш нарын 67.4 хувь, ЕБС-ийн багш нарын 45.9 хувь, их, дээд сургуулийн багш нарын 30.8 хувь нь 420 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай байна.
Сууцны төрлөөр авч үзвэл, улсын хэмжээнд цэцэрлэгийн 10 багш тутмын 7, ЕБС-ийн 10 багш тутмын 5, их, дээд сургуулийн 10 багш тутмын 2 нь гэр хороололд амьдарч байна.
Нийт цэцэрлэгийн болон ЕБС-ийн тэтгэврийн насны багш нарын 21.8 хувь нь цэцэрлэгийн, 19.1 хувь нь бага ангийн, 7.6 хувь нь математикийн, 4.7 хувь нь химийн, 4.5 хувь нь монгол хэлний багш нар байна
Эх сурвалж: ҮСХ