Шанхайн Дисней Ковидын улмаас гэнэт хаагдаж үйлчлүүлэгчид хорионд оржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шанхайн Дисней Ковидын улмаас гэнэт хаагдаж үйлчлүүлэгчид хорионд оржээ

Shanghai's Disney Resort closes over Covid with visitors stuck inside

/2022.11.01/: Шанхайн Дисней өчигдөр Ковид-19-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхийн тулд үйл ажиллагаагаа гэнэт түр зогсоосон бөгөөд тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь шинжилгээнд хамруултал тэндээс гарахгүй байхыг анхааруулжээ.

Тус газрыг орон нутгийн цагаар 11:39 цагт вирусын хязгаарлалтыг дагаж мөрдөхийн тулд үндсэн цэцэрлэгт хүрээлэн болон худалдааны гудамж зэрэг ойр орчмын газруудыг нэн даруй хаана гэж мэдэгдэв.

Шанхай хотын засгийн газар албан ёсны WeChat хаягтаа тус цэцэрлэгт хүрээлэнд хүмүүсийг орох, гарахыг хориглож байгаа бөгөөд байгууламж доторх бүх зочдыг явахаасаа өмнө шинжилгээний хариуг хүлээх шаардлагатай гэж мэдэгдэв.

Аравдугаар сарын 27-ноос хойш цэцэрлэгт хүрээлэнд очсон хүн гурван өдрийн дотор гурван удаа Ковид-19-ийн шинжилгээ өгөх шаардлагатай гэж мэдэгдэв.

Тус амралтын газар Бямба гарагт Ковидийн арга хэмжээг дагаж мөрдөхийн тулд ажиллах хүчнээ цөөрүүлсэн тухайгаа мөн мэдэгджээ.

Shanghai's Disney Resort closes abruptly over Covid with visitors stuck  inside | CNN Business

Шанхайд аравдугаар сарын 30-нд халдвар авсан 10 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд шинж тэмдэггүй хүмүүс байсан гэв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус цэцэрлэгт хүрээлэнг хоёр өдрийн турш хааж, 30,000 гаруй жуулчин дотор нь түгжигдэж байжээ.

Даваа гарагт Хятадын Weibo платформ дээр тархсан видео бичлэгүүдэд хүмүүс цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга руу яаран гүйж байгааг харуулсан бөгөөд хаалганууд нь түгжигдсэн байв.

Хятад даяар орон нутгийн эрх баригчид тус улсын Ковид-19-гүй байх хэт хатуу бодлогын дагуу тохиолдол гарвал вирусын халдвар дамжих магадлалыг бууруулахын тулд огцом, шийдвэртэй арга хэмжээ авсаар байна.

Эх сурвалж: ВВС

Хүнийг санаатай алсан 21 гэмт хэргийг илрүүлжээ
Хүнийг санаатай алсан 21 гэмт хэргийг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.