УБТЗ өнөөдрөөс зорчигч болон экспортын ачаа тээврийн нэмэгдсэн үнээр үйлчилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ өнөөдрөөс зорчигч болон экспортын ачаа тээврийн нэмэгдсэн үнээр үйлчилнэ

/2022.11.01/ УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН) орон нутгийн, олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифаа 50 хувиар нэмсэн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл тээвэрлэлтийн үнээ мөн нэмжээ.

УБТЗ нь зорчигч тээврийн тарифаа 2017 оноос хойш индексжүүлээгүй юм. Өмнөх тарифаар орон нутгийн зорчигч тээврийн нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байсан. Тэгвэл уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөг байгаа юм. Тиймээс өнөөдрөөс энэ чиглэлд иргэдэд үйлчлэх галт тэрэгний тариф 9000 төгрөг боллоо.

Экспортын ачаа тээвэр, зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг дараах хувиар индексжүүлжээ. Тодруулбал,

  • Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
  • Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
  • Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
  • Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
  • Орон нутгийн, олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг 50%-иар индексжүүлсэн байна.

Харин хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээхээр шийджээ.

Байгалийн ургамлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Байгалийн ургамлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.