Б.Энхжаргалан: Бид мөрийтэй тоглоогүй, кашиш гэдэг бодисын талаар нэг ч зүйл яригдаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхжаргалан: Бид мөрийтэй тоглоогүй, кашиш гэдэг бодисын талаар нэг ч зүйл яригдаагүй

/2022.10.27/ ХУД-ийн 18 дугаар хороонд байрлах “LC tower” байрны .. дугаар тоотод энэ сарын 20-ны өдөр иргэн Б гэгч нь мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ.

Тэгвэл мөрийтэй тоглоом тоглож байсан гэх иргэдийн дунд АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс, гавьяат тамирчин Б.Наранбаатар болон иргэн Ж.Энхжаргалан нарын хүмүүс байсан гэж зарим хэвлэл мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор "BRB" компанийн захирал Б.Энхжаргалан, МУГТ Б.Наранбаатар нар хэвлэлийн хурал хийлээ.

"BRB" компанийн захирал Б.Энхжаргалан:

-Эрүүгийн мөрдөгч нар биднийг гарах гэж байтал аль хэдийнээ хаалган дээр ирчихсэн байсан. Миний бие хамгийн түрүүнд гарах гээд хаалга онгойлготол буцааж түлхээд өрөө рүү орсон байдаг. Бидний байсан газар бол тусгай зориулалттай тоглоомын газар биш айлын гэр. Мөрдөгч нарт прокурорын зөвшөөрөл байсан эсэх нь тодорхойгүй шууд дайрч орж ирсэн. Улмаар тухайн үед байсан 7 залууг бүгдийг нь хана руу харуулж зогсоогоод, биед нь байсан эд зүйл, гар утаснуудыг нь хурааж авсан байдаг. Тухайн айлын гэрт нэгжлэг хийх явцад даалуу, читон, эмийн сан олдсон. Эмийн сан дотроос нь зүү, тариур, капсултай эм гарч ирсэн. Үүнээс болоод мөрийтэй тоглоом гэдгээсээ даамжраад шууд хар тамхи хэрэглэсэн болоод явчихсан. Биднээс шинжилгээ авсан. Ингэхэд ямар ч хар тамхины төрлийн бодис илрээгүй. Тухайн өдөр кашиш гэдэг бодисын талаар нэг ч зүйл яригдаагүй. Гэтэл гэнэт хэвлэл мэдээллээр ингэж гаргаж ирж байгаад гайхаж байна.

Бидэнд шууд "Та нар үнэнээ хэл, мөрийтэй тоглосон уу, хэн зохион байгуулсан бэ" гэж тулгаж эхэлсэн. Бид мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй. Энэ бол маш олон процессын алдаатай ажиллагаа болсон гэж харж байгаа гэв.

Хотын дарга цахим шилжилтийн төлөвлөгөөг танилцууллаа
Хотын дарга цахим шилжилтийн төлөвлөгөөг танилцууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.