“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ажлаа хүлээлгэн өгчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ажлаа хүлээлгэн өгчээ

/2022.10.27/ Засгийн газрын хуралдаан өчигдөр болж зарим шийдвэрийг гаргасан билээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон юм.

Тэрбээр өчигдөр орой “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ажиллахаар очсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн тамга тэмдгийг нь хурааж авсан байдаг. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ажлаа хүлээлгэн өгсөн талаараа мэдээллээ.

Тэрбээр:

-Д.Амарбаясгалан сайдтай ЭТТ-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хамт уулзаж, ЭТТ ХК-ийн бүх эрхийг Засгийн газрын тогтоолын дагуу Ж.Ганбатад шилжүүллээ. Ажилд нь амжилт хүсье гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хариу мэндчилгээ илгээжээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хариу мэндчилгээ илгээжээ
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.