“Шилмэл мал-2022” үзэсгэлэн худалдаа цахимаар болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шилмэл мал-2022” үзэсгэлэн худалдаа цахимаар болж байна

/2022.10.21/ Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамт олны хөдөлмөр, бүтээлийн баяр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд жил бүр ”Шилмэл мал-2022” үзэсгэлэнг зохион байгуулдаг.

Тэгвэл энэ жил гойд ашиг шимт малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдааг цаг үеийн болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдлаас шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Гойд ашиг шимт үржлийн малыг шалгаруулах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг олон нийтэд сурталчлан таниулах, уламжлалт мал аж ахуйг ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх, малчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээлийг үнэлж урамшуулах, харилцан туршлага солилцох зорилго бүхий “Шилмэл мал-2022” үзэсгэлэн худалдаа 2 чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хүн бүр хаанаас ч орж үзэх боломжтой юм.

Шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн үр дүнд Монгол улсад бие дааж баталгаажсан 508, үүлдэр, омгийн малыг үржүүлэхийн зэрэгцээ гадаад орнуудаас өндөр ашиг шимтэй 36 цэвэр үүлдрийн малыг Монгол улсад нутагшуулан үржүүлж, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хөгжүүлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоод төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагааны зарчмаар үе шаттай, оновчтой хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.

Шилмэл мал-2022 цахим үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдаанд 15 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуйн нэгжийн 5 төрлийн мал, сарлаг бүхий нийт 128 толгой мал оролцохоор цахимаар хүсэлт ирүүлээд байна.

УХТЭ бөөрний хавдрын үеийн мэс заслын эмчилгээ, тусламжийг үзүүлж байна
УХТЭ бөөрний хавдрын үеийн мэс заслын эмчилгээ, тусламжийг үзүүлж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.