Финланд улстай ойн чиглэлээр хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Финланд улстай ойн чиглэлээр хамтран ажиллана

May be an image of 7 people, people standing and indoor

/2022.10.18/: БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Финланд Улсын Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Нина Васкүнлатиг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Финланд Улстай ойн тогтвортой менежментийн хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах;

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэвдгийн судалгаанд үндэслэн ойг хамгаалах, нөхөн сэргээхэд ойн тогтвортой менежментийн төслийг санаачлах зэрэгт санал солилцож Финланд улсын хөдөө аж ахуй, ойн яам хоорондын ойн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

May be an image of 3 people and people standing

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж буй энэ цаг хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь бидний хувьд томоохон дэмжлэг болно гэдгийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж онцоллоо.

Уулзалтад Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Жанабазар, Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Биндэръяа, Ойн бодлого зохицуулалтын газар Б.Оюунсанаа зэрэг албаны хүмүүс оролцов.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусдын амь насыг хохироон хэргийн газраас зугтаажээ
Бусдын амь насыг хохироон хэргийн газраас зугтаажээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.