Дайныг эсэргүүцсэн оросын реппэр амиа хорложээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дайныг эсэргүүцсэн оросын реппэр амиа хорложээ

Ivan Vitalievich Petunin, who went by the stage name Walkie, is believed to have committed suicide in the southern Russian city of Krasnodar today. His body was found near a high-rise building on Congressnaya Street after the 27-year-old musician recorded a video message published on his Telegram channel in which he said that he did not want to kill for any ideals

/2022.10.04/: Владимир Путины Украинд өрнүүлж буй дайныг эсэргүүцсэн 27 настай реппэр залуу амиа хорложээ.

Валки хэмээх тайзны нэрээр алдаршсан Иван Витальевич Петунин нь 27 настай байсан бөгөөд "Ямар нэгэн хүний үзэл санааны төлөө хүн алахыг хүсэхгүй байна" гэж өөрийн Telegram сувагт нийтэлсэн бөгөөд энэхүү бичлэг нийтлэгдсэний дараа түүний цогцсыг Конгрессная гудамжинд байрлах өндөр байшингийн дэргэдээс олжээ.

Өмнө нь Оросын армид алба хааж, сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан Петунин шүтэн бишрэгчиддээ хандан “Хэрэв та энэ бичлэгийг үзэж байгаа бол би амьд байхаа больсон гэсэн үг. Би аллагын нүглийг сэтгэлдээ үүрч чадахгүй, хүсэхгүй байна. Би ямар ч үзэл санааны төлөө хүн алахад бэлэн биш байна" гэжээ.

Москва бүтэлгүйтсэн түрэмгийллийг үргэлжлүүлэхийн тулд 1 сая цэрэг татахаар төлөвлөж байна гэсэн мэдэгдлийн дунд Путины хэсэгчилсэн дайчилгаа удахгүй бүрэн цэргийн алба болж хувирах вий гэж хүмүүс эмээж байгаа бололтой.

Путин Украин дахь цэргээ бэхжүүлэхийн тулд нөөцийн цэргүүдийг хэсэгчлэн дайчлах тухай мэдэгдсэнээс хойш Казахстан, Финлянд, Гүрж рүү Оросын 194 мянга гаруй иргэн дүрвэжээ.

Эх сурвалж: Dailymail

С.Бямбацогт: Галт тэрэг унасан ослын эцсийн дүгнэлт тун удахгүй гарна
С.Бямбацогт: Галт тэрэг унасан ослын эцсийн дүгнэлт тун удахгүй гарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.