/2022.10.04/ Төмөр замын салбарт тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалтыг "Ган зам” паласт зохион байгуулж байгуулж байна.
Энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт сэтгүүлчдийн асуултад хариулаа.
-Галт тэрэг унасан асуудлаар та мэдээлэл хийж байсан. Тухайн үед алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцсон уу?
-Унасан галт тэрэг "Болдтөмөр Ерөө гол" ХХК-ийн вагон байсан. Ослын дүгнэлт нь тун удахгүй гарна. Бидний зүгээс мөн тухайн компанид хариуцлага тооцох ёстой хүмүүст арга хэмжээ ав гэсэн шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу хариуцлага тооцно.
Өмнө нь зөвхөн галт тэрэг, ачаа бараа, аюулгүй байдлыг нь хангах үүднээс дугуйг зэргийг шалгадаг байсан болохоос машинистуудыг шалгадаггүй байсан юм байна лээ. Тиймээс сая болсон УБТЗ-д болсон удирдах ажилтнуудын уулзалтаар яаралтай дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах санал гаргасан. Тэгэхгүй бол машинист эрүүл мэндийн шалтгаантай байх, архи дарс уух зэрэг асуудал гарч магадгүй.
-Эцсийн дүгнэлт нь гарсан уу?
-Ерөнхийдөө урьдчилсан дүгнэлт гарсан байгаа. 123 км/ц хүртэл хурд хэтрүүлсэн, машинистын согтолтын зэрэг 1.37 хувьтай, туслах машинист 0.93 хувийн согтолттой байсан. Үүний улмаас осол гарсан гэж дүгнэж байгаа.