“Ташкент-2022”: Жүдо бөхийн ДАШТ-д Монгол Улсаас 18 жүдоч зодоглоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ташкент-2022”: Жүдо бөхийн ДАШТ-д Монгол Улсаас 18 жүдоч зодоглоно

May be an image of 9 people, people standing and indoor

/2022.10.03/: Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-нд болно.

Тэмцээнд 87 орны 584 эрэгтэй 315, эмэгтэй 269 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 18 (эрэгтэй ес, эмэгтэй ес) жүдоч эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, 73 кг-д “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар, 81 кг-д Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзнэ. Баг тамирчдын түрүүч хоёр хоногийн өмнө Ташкентыг зорьсон бөгөөд дасгалжуулагч Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа нар долоон тамирчны хамт хөлгийн жолоо залсан байна.

Эх сурвалж: БТСУХ

Монгол, Японы триатлоны холбооны хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол, Японы триатлоны холбооны хамтын ажиллагааг өргөжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.