Монгол, Японы триатлоны холбооны хамтын ажиллагааг өргөжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Японы триатлоны холбооны хамтын ажиллагааг өргөжүүлнэ

/2022.10.03/: Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Япон улсад ажлын айлчлал хийж буй билээ.

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй Японы триатлоны холбооны ерөнхийлөгч Мицүхидэ Иваки, тус холбооны гүйцэтгэх захирал, Дэлхийн триатлоны холбооны дэд ерөнхийлөгч Шин Оцүка нартай албан ёсны хэлэлцээр хийж, Монгол-Японы триатлоны холбоодын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Ноён Мицүхидэ Иваки нь спортын зүтгэлтэн төдийгүй туршлагатай улстөрч бөгөөд Японы хууль зүйн сайд, дэд сайдын алба хашиж, парламентын гишүүнээр гурван удаа сонгогдож байжээ.

Ц.Сандуй мөн энэ үеэр Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ясүхиро Ямашитатай уулзсан байна.

May be an image of 3 people, people standing and indoor

Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад ТҮР оршин суух үнэмлэх олгоно
Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад ТҮР оршин суух үнэмлэх олгоно
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.