“Монгол Улс ардчиллын БАЯН БҮРД мөн үү?“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улс ардчиллын БАЯН БҮРД мөн үү?“

/2022.9.30/ "Монгол Улс ардчиллын БАЯН БҮРД мөн үү?: Алдаа, ололт, сургамж" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал аравдугаар сарын 14-нд болох гэж байна.

Монгол Улсын их сургуулиас санаачлан зохион байгуулах гэж буй уг хуралд АНУ, Япон, БНСУ, БНЧУ, Чили Улсаас эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцохоор илтгэлээ ирүүлжээ.

Монгол Улс 1990 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжээд 32 жилийн хугацаа өнгөрч байна. Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид Монгол Улсыг "Ази дахь ардчиллын баян бүрд" гэж тодорхойлж иржээ.

"Бид чухам яагаад ижил цаг хугацаанд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэн бусад орноос илүү амжилтад хүрэв, мөн алдсан алдаа сургамж байгаа бол үүний учир шалтгаан юунд оршиж байна гэдэгт бодитой судалгаа, шинжилгээнд үндэслэсэн хариултыг өгч, нийгмийг соён гэгээрүүлэх, олон улсад Монголын ардчиллын талаарх бодит мэдээллийг өгөх явдал нь чухал ач холбогдолтой байна" гэж хурал зохион байгуулагчид өгүүлж байна.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын хамтран зохион байгуулагчаар Боловсрол шинжлэх ухааны яам, УИХ-ын Парламентын судалгааны хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, ивээн тэтгэгч байгууллагаар Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Шинжлэх ухаан, технологийн Сан, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Мongolian Management Consulting Association ТББ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Хурлын зочин илтгэгчид Стэнфордын их сургуулийн Харилцааны тэнхимийн профессор Жеймс С.Фишкин, БНСУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Социологийн хүндэт профессор, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Азийн төвийн үүсгэн байгуулагч захирал профессор Хюн-Чин Лим, Сөүлийн үндэсний их сургуулийн Азийн төвийн эрдэм шинжилгээний профессор Сук Ки Конг, БНСУ-ын Ханкукийн Гадаад судлалын их сургуулийн Дэлхийн улс төрийн судалгааны хүрээлэнгийн зочин судлаач, доктор Жон Хэунгмо, Бүгд Найрамдах Чех Улсын Ян Евангелиста Пуркинье их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн доктор Павел Маскаринец, Чилийн Десафиос де ла Ардчиллын хүрээлэнгийн (IDD) туслах судлаач Саша Ханниг Нунез, АНУ-ын Жозеф К.Лумсден Бахветинг Анишинабе академийн судлаач Ноён Николас Нацке нар уригдан ирж илтгэл хэлэлцүүлнэ.

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулж байна
Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулж байна
 
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.