/2022.09.27/: Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуусын бичгийн хэлний чадвар үе тэнгийн сонсголтой хүүхэд, залуусын түвшинд бүрэн дүүрэн хүрээгүй, өөрийн санаа бодлыг бичгийн хэлээр чөлөөтэй илэрхийлж чадахгүй, зохих шатны боловсролын байгууллагад суралцахад бичгийн хэлний чадвараасаа болж хичээл, сургалтын агуулгыг уншиж судлах, бичгээр илэрхийлэхэд хүндрэл, бэрхшээлүүд тулгарсаар байна.
Иймд сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуусын бичгийн хэлний чадварыг нэмэгдүүлэх, бичгийн хэлийг сайн эзэмших хүсэл, тэмүүллийг нэмэгдүүлэх нь чухал байна.
Зорилго
Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуусын бичих, унших чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
Хамрах хүрээ
- 13-17 нас
- 18-21 нас
Зохион байгуулалт
I үе шат:
Ирүүлсэн материалыг шүүгчид уншиж танилцан, хоёрдугаар шатанд оролцох оролцогчдыг шалгаруулна.
II үе шат:
Шалгарсан оролцогчид илтгэлээ танилцуулна /дохионы хэлний хэлмэрчийн орчуулгатай/
Хугацаа
Бичгээр хүлээн авах хугацаа:
2022 оны аравдугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Илтгэж, танилцуулах хугацаа:
2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр /Дохионы хэлмэрчийн орчуулгатай/
Эсээний агуулга
- Сэдэв (Эсээний нэр)
- Эхлэл хэсэг
- Өрнөл хэсэг
- Дүгнэлт
Тавигдах шаардлага
- Сэдвийн агуулгыг бүрэн илэрхийлсэн байх
- Өөрөө цэвэр гаргацтай бичих
- Үгийн тоо 300-аас дээш байх
- Эш үг татаж илэрхийлэх гэж буй санаагаа тайлбарласан байх
- Овог нэр, нас, хаяг, холбоо барих дугаар бичих
Шалгаруулах журам
- Тавигдах шаардлагыг бүрэн хангасан эсээ бичлэгийн уралдааныг санаачлагч болон мэргэжлийн шүүгчид хэлэлцэж шалгаруулна.
- Насны ангилал тус бүрт I, II байр шалгаруулна.
Шалгаруулах эцсийн хугацаа: 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр
Шагналын сан
• 13-17 нас
I Байр /нэг/ - Samsung GALAXY A33 утас
II Байр /нэг/ - Samsung GALAXY A23 утас
• 18-21 нас
I Байр /нэг/ - Samsung GALAXY A33 утас
II Байр /нэг/ - Samsung GALAXY A23 утас байх аж.
Эх сурвалж: БЕГ