/2022.09.27/: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудад өрнөж буй бүх нийтийн санал асуулга дууссаны дараа Оростой яриа хэлэлцээ хийх боломжгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
"Оросын засгийн газар бүх нийтийн санал асуулгыг дуусгаж, үр дүнг нь гаргана гэж мэдэгдэж байна. Гэвч үүний дараа ямар ч тохиолдолд дипломат хэлэлцээ үргэлжлүүлэн хийх боломжгүй болно" гэж Зеленський CBS телевизийн сувагт ярилцлага өгжээ. Мөн тэрбээр АНУ-аас Украинд дахин тусламж үзүүлэхийг хүссэн ба түүний хэлснээр АНУ-аас “Украины төсвийг дэмжих" зорилгоор сар бүр 1.5 тэрбум доллар хуваарилдаг гэжээ.
ОХУ-д нэгдэх тухай бүх нийтийн санал асуулга есдүгээр сарын 23-27-ны өдрийг хүртэл Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудад явагдаж байгаа юм.