Б.Баатархүү: Монгол иргэнийг гэмтээсэн ОХУ-ын иргэнд ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баатархүү: Монгол иргэнийг гэмтээсэн ОХУ-ын иргэнд ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй

/2022.09.26/ ОХУ-ын иргэн Монгол иргэний биед ноцтой гэмтэл учруулж, архидан согтуурсан үедээ толгойн дагзан тус газар алхаар цохиж бэртээсэн хэрэг гарсан билээ.

Тус хэргийн мөрдөн байцаалт хэрхэн явагдаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрээр:

-Энэ сарын 22-23-нд ОХУ-ын иргэн "Д" Монгол Улсын хилээр орж ирсэн. Ингэхдээ хил дээр танилцсан Монгол иргэнийд очиж байрыг нь түрээслэхээр болсон. Ингээд энэ сарын 24-ний өдөр тухайн Монгол Улсын иргэний байрных нь танил болох Г-н гэрт орж, улмаар Оросын иргэн Д нь Монгол Улсын иргэн Г-н биед халдсан нь тогтоогдож байгаа. Тиймээс хойшлуулалгүйгээр 48 цаг саатуулах арга хэмжээг яаралтай авсан. Мөн хэрэг гарах үед байсан хоёр монгол иргэнийг ч саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Элчин сайдаас асууна гэх ташаа мэдээлэл гарсан байна. Тухайн иргэн ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй. Уг иргэнийг саатуулах үйл ажиллагаа оройтсоныг хүмүүс буруугаар ойлгосон байх. Үүнд тайлбар өгөхөд гадаадын иргэн учир тайлбар мэдүүлэг авахад хэлмэрчийг оролцуулах үйл ажиллагаа явагдаад Баянгол дүүргийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэлээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид Узбeкстан улсыг зорилоо
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид Узбeкстан улсыг зорилоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.