АЖ-ын салбарын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгын ажил эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЖ-ын салбарын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгын ажил эхэллээ

May be an image of 1 person and standing

/2022.09.26/: Энэхүү бүтээн байгуулалтын төслийн ажил 2020 оны тавдугаар сард яриа хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурснаар эхэлсэн бол өнөөдөр төслийн барилгын ажил эхэллээ.

ХУД-ийн 4-р хороо Арцатын аманд баригдаж буй уг төсөл нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын 100 хувийн буцалтгүй тусламжаар хийгдэж байна.

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor

Ковид цар тахлын улмаас дэлхийн олон улсад аялал жуулчлалын салбар зогсонг байдалд орж, хүний нөөцийн дутагдалд ороод буй. Энэ цаг үед аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, бэлтгэхэд төслийн гол зорилго оршиж байна. Уг төслийн барилгын ажлын нээлтэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн албан ёсны төсөл хариуцсан НБД Им Гыг Хи, КТО Улаанбаатар төлөөлөгчийн газрын дарга Ким Кван Шиг, Барилгын ерөнхий гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, Барилгын менежментийн эксперт СМ, БОАЖЯ-ны АЖБЗГ Дарга Б.Болортуяа болон бусад төлөөлөл оролцлоо.

May be an image of 8 people and people standing

Аялал жуулчлалын салбарын мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв нь хоёр давхар бөгөөд нийт 1363.11м2 талбайд барилгын ажил, 1171.96 м2 талбайд ногоон байгууламж барьж, 2023 оны 11 дүгээр сарын 30-нд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, БНСУ нь 1973 онд 600 мянган жуулчин, 1978 онд 1,4 сая жуулчин авч байсан бол 2019 онд 17,5 сая жуулчин хүлээн авч байсан туршлагатай төдийгүй аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавх, стандартаараа энэ салбартаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орнуудын нэг билээ.

Эх сурвалж: БОАЖЯ

“Мongolian mining week” арга хэмжээ өндөрлөлөө
“Мongolian mining week” арга хэмжээ өндөрлөлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.