“Мongolian mining week” арга хэмжээ өндөрлөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мongolian mining week” арга хэмжээ өндөрлөлөө

May be an image of 1 person and standing

/2022.09.26/: Монгол Улсын Уул уурхайн салбарын түүхт 100 жилийн ойн хүрээнд "Mongolian mining week" арга хэмжээг өнгөрсөн 7 хоногт амжилттай зохион байгууллаа.

Чуулганыг хааж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, “Засгийн газраас баталсан шинэ сэргэлтийн бодлогод уул уурхайн салбарын хөжлийг шинэ шатанд гаргах стратегийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж байна. Манай улс алт, зэс, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр зэрэг голлох бүтээгдэхүүнүүддээ нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж үйлдвэржсэн улс болох нь тусгаар тогтносон, бие даасан улсын суурь баталгаа” болохыг онцлон тэмдэглэсэн.

Таван өдрийн турш үргэлжилсэн уг чуулганаар салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлж, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, орон нутгийн оролцоог хангаж хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах гээд салбарт тулгамдаж буй олон асуудлыг бүх түвшний оролцоотойгоор нээлттэй хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойллоо.

May be an image of 5 people, people sitting, people standing and indoor

Сэргээгдэх эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй холбоотойгоор манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн эрэлт, хэрэглээ улам нэмэгдэж, 2025 он гэхэд үйлдвэрлэл нь эрэлтээ давахгүй хэмжээнд хүрэхээр байна.

Дэлхий даяар геологи, уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа боломжийг урьтаж ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар улсынхаа эдийн засгийн үр өгөөжийг тэлэх хэрэгтэй байгааг чуулганы үеэр оролцогчид онцолсон.

May be an image of 2 people, people standing, screen and indoor

Салбарын хэмжээнд анх удаа 7 хоногийн турш өргөн цар хүрээг хамран зохион байгуулагдсан энэхүү чуулга уулзалтыг УУХҮЯ, Оюу толгой компани, төрийн өмчит болон хувийн хэвшлүүд, төрийн бус байгууллагууд, гадна, дотны зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, иргэд гээд нийт 3000 гаруй хүний оролцоотойгоор хамтран зохион байгууллаа.

Эх сурвалж: УУХҮЯ

КОВИД: Нийслэлд 16, хөдөө орон нутагт 10 тохиолдол батлагдав
КОВИД: Нийслэлд 16, хөдөө орон нутагт 10 тохиолдол батлагдав
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.