Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ

/2022.09.22/: ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр боллоо.

Төслийн баг:

Олдоцтой хүнсний бүтээгдэхүүн ашиглан, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан үдийн хоол бэлтгэх орчин /хоол үйлдвэрлэлийн ажилчдыг чадавхжуулах, үдийн хоолны цэс, хоолны шим тэжээлийн стандарт гэх мэт/ нөхцөл бүрдүүлэх

Орон нутгийн онцлогт тохирсон үдийн хоолоор хангах тогтолцоо /хүнсний ханган нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт/ бүрдүүлэх

Эрүүл, аюулгүй үдийн хоолоор хангахад оролцогч захиргааны байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах гэсэн зорилтын хүрээнд орон нутгийн хөгжил, байршлын онцлог, сургуулийн орчин нөхцөлийг судлан, тухайн орон нутгийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзан төсөл хэрэгжүүлэх үеийн гарааны үнэлгээ буюу суурь судалгааг танилцууллаа.

ЖАЙКА олон улсын байгууллагын Япон дахь төвөөс Риэ САТО даргаар ахлуулсан үнэлгээний баг хуралд оролцлоо. Хурлаар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл”-ийн хэрэгжилтийн явц, орон нутгийн онцлог, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг газар дээр нь үнэлэн, төлөвлөгөөний матрицад орж буй өөрчлөлтийн талаар хэлэлцлээ.

“Өсвөрийн парламент 2022” хөтөлбөр зарлагдлаа
“Өсвөрийн парламент 2022” хөтөлбөр зарлагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.