Баянхошуунд 20 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянхошуунд 20 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн боллоо

May be an image of outdoors

/2022.09.13/: Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хотыг тэнцвэртэй хөгжүүлэх чиглэлээр 6 дэд төвийг байгуулах зорилго тусгагдсан.

Энэхүү нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлын хугацаанд “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”- төсөл хэрэгжиж дэд төвүүдийг байгуулах, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Тус хөтөлбөр төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошуу дэд төвд 4 айлын газар чөлөөлж “Орлогод нийцсэн орон сууц ба хот шинэчлэлтийн төсөл”-ийн 20 айлын орон сууцны барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад ороход бэлэн боллоо.

May be an image of outdoors and text

Тус барилга нь А, Б блоктой 2-3 өрөөний зохион байгуулалттай баригдаж гадна тохижилт, авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай чийрэгжүүлэлтийн талбайн тоног төхөөрөмж суурилуулах, ус дулааны төвлөрсөн шугам сүлжээд холбох зэрэг ажлууд бүрэн хийгдэж дууслаа.

Дэд бүтцэд холбогдсон 20 айлын орон сууц ашиглалтад орсноор иргэд тав тухтай, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

May be an image of outdoors

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Томо бюлдинг” ХХК болон “Саруул сайхан” ХХК-иудын түншлэл хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

May be an image of indoor and text

May be an image of road and street

Эх сурвалж: НЗДТГ

“5G технологийн сургалт” зохион байгуулагдаж байна
“5G технологийн сургалт” зохион байгуулагдаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.