/2022.09.13/: Харилцаа холбооны зохицуулах хорооноос Цахим хөгжил, харилцаа холбооны яам, ШУТИС–МХТС-ийн сургалтын төвтэй хамтран “5G ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ”-ыг 2022 оны есдүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх бодлогын баримт бичиг баталсны дагуу 5 дахь үеийн технологийн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг 2023 оноос эхлэн олгох ажлын хүрээнд дараа үеийн технологийг нэвтрүүлж, бодлого зохицуулалтын санал, зөвлөмж боловсруулах, 5G технологи, үндсэн асуудлууд, спектрийн хуваарилалт, сүлжээний хуваалт, технологийн нэгдэн нийлэх үйл явцыг судлах зорилготой зохион байгуулагдаж байна.
Эх сурвалж: ХХЗХ