/2022.08.23/ Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.
Наймдугаар сарын 24-нд баруун, төв, зүүн аймгуудын аймгуудын нутгийн хойд хэсгээр,
Наймдугаар сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас,
Наймдугаар сарын 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
Наймдугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.