“Ховдын тарвасаас химийн бодис ИЛРЭЭГҮЙ, цахим орчинд тархсан мэдээлэл ТАШАА“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ховдын тарвасаас химийн бодис ИЛРЭЭГҮЙ, цахим орчинд тархсан мэдээлэл ТАШАА“

/2022.08.22/ Олон нийтийн сүлжээнд "Ховдын тарваснаас хүмүүс хордож байна. Химийн бодис ихтэй учир хүүхэд гүйлгэж, өвчилж байна" гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тус аймагт тарьж, ургуулсан хүнсний ногоо, жимс, жимсгэнд шалгалт хийсэн байна.

Тодруулбал, нэгдсэн лаборатори дээр шууд туршилт хийж үзэхэд тарвасны нитратын хэмжээ хэвийн гарчээ. Иймд нийгмийн сүлжээнд явсан мэдээлэл ташаа гэж МХГ-аас анхаарууллаа. Иймд иргэд тарвас жимс жимсгэнэ худалдаж аваад түүнийгээ маш сайн угааж, хөргөгчинд хийж хөргөж хэрэглэхийг зөвлөлөө.

30 461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна
30 461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.