БШУЯ: Энэ хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулаагүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Энэ хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулаагүй

/2022.08.22/ БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж байна.

“Өвөл хүйтний эрч чангарсан үед томуу, томуу төст өвчин ихээр дэлгэрдгээс карантин тогтоох, малчдын хүүхдүүд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ар гэртээ туслахаар явах зэргээс шалтгаалж хичээл тасалдах, хичээлийн жилийн төгсгөл буюу 6 дугаар сарын сүүлээр иргэд гэр бүлээрээ амарч заншсанаас сурагчдын ирц бүрдэхгүй байх” зэрэг асуудлыг эцэг эх, олон нийт, боловсролын салбарын багш, ажилтан сурагчдаас авсан хэд хэдэн удаагийн санал асуулгад хөндсөн.

Тиймээс хичээлийн жилийн бүтцийг Боловсролын хүрээлэн, БСШУС хамтран боловсруулж, баталсан болно. Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн бүтцэд энэ жил гэнэт өөрчлөлт оруулсан зүйлгүй юм.

Нэгдүгээр улирлын 8 эсвэл 9 дэх долоо хоногт сургуулиуд хичээлийн агуулгаа тохируулж урлаг, соёл хүмүүжлийн зэрэг танхимын гадуурх сургалт зохион байгуулах замаар сурагчдын оюуны ачааллыг бууруулах арга хэмжээ авах боломжтой.

Г.Занданшатар: Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул УИХ хянан хэлэлцэх БОЛОМЖГҮЙ
Г.Занданшатар: Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул УИХ хянан хэлэлцэх БОЛОМЖГҮЙ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.