Хилийн цэргийн алба хаагч зэвсгийн осол гаргаж өөрийгөө гэмтээжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилийн цэргийн алба хаагч зэвсгийн осол гаргаж өөрийгөө гэмтээжээ

/2022.08.19/ Хилийн цэргийн 0306 дугаар ангийн хилийн цэргийн ... дугаар салбарын орлогч, ахлах дэслэгч М зэвсгийн осол гаргаж, биедээ гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Тодруулбал, осол өнөөдөр буюу наймдугаар сарын 19 ны өдрийн 08.00 цагийн үед болсон байна. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ээс томилогдсон бүлэг тухайн албан хаагчийг нисэх онгоцоор татан авч, эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Одоогоор алба хаагчийн биеийн байдал тогтвортой байгаа гэж мэдээллээ.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусын 227 тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусын 227 тохиолдол бүртгэгдлээ
 
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.