Мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдхөөс сэргийлж товчоодод 24 цагаар хяналт шалгалт явуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдхөөс сэргийлж товчоодод 24 цагаар хяналт шалгалт явуулж байна

/2022.08.16/ Нийслэлийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт авто тээврийн товчоодод ажиллаж эхэлжээ.

Тус ажлын хүрээнд, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар үүрэг гүйцэтгэх ажээ. Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан баг ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл ажиллах юм.

Алба хаагчид,

  • Сонгинохайрхан дүүргийн Эмээлт,
  • Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо,
  • Налайх дүүргийн Тэрэлж,
  • төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо,
  • Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо,
  • Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо,
  • Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост,
  • Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж байна.
Налайх дүүргийг хангах шахмал түлшний агуулах бэлэн болжээ
Налайх дүүргийг хангах шахмал түлшний агуулах бэлэн болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.