АТГ: Нийтийн албанд томилогдох 271 иргэний ХАСУМ-ийг ШАЛГАВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Нийтийн албанд томилогдох 271 иргэний ХАСУМ-ийг ШАЛГАВ

/2022.08.15/ Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс энэ сарын 8-12-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 271 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 153 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 118 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна гэв.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 2 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.

Цагдаагийн байгууллагаас Д.Мөнх-Эрдэнийг саатуулжээ
Цагдаагийн байгууллагаас Д.Мөнх-Эрдэнийг саатуулжээ
 
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.