/2022.08.12/ Монгол Улсад үлэг гүрвэлийн музей байгуулах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох албаны хүмүүстэй санал солилцжээ .
Тодруулбал, Монгол Улсаас Япон Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Батжаргал, Шинжлэх Ухааны Академи Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар болон Япон Улсын судлаач, эрдэмтдийн төлөөлөл Исао Такахаши нарыг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар үлэг гүрвэлийн музей байгуулах чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажилд тулгуурлан ажлаа эхлүүлэх нь зүйтэй гэж талууд үзээд, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар ярилцжээ.