Хишиг-Өндөр суманд 10 төрлийн сортыг амжилттай туршжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хишиг-Өндөр суманд 10 төрлийн сортыг амжилттай туршжээ

May be an image of 2 people and outdoors

/2022.08.12/: Булган аймаг энэ жил 40 мянган га-д улаанбуудай, 8500 га-д тосны ургамал, 1800 га-д малын тэжээл, 370 га-д жимс жимсгэнэ тариалсан бөгөөд улаанбуудайн болц сайн, аарцан болцны шатандаа байна.

Аймгийн хэмжээнд 220 га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байсан ч 140 га-аар нэмэгдүүлж, нийт 363 га талбайд тариалсан эерэг мэдээтэй байна.

ХХААХҮ-ийн сайд өнөөдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа. Тус суманд орон нутгийн онцлогт тохирсон 10 төрлийн сортыг амжилттай туршиж байгаагаас гадна хүнсний ногооны тариалалт ч нэмэгджээ.

May be an image of 1 person and outdoors

Мөн тариалан эрхлэх таатай нөхцөл, бүх талын боломж бий хэдий ч тоног төхөөрөмж дутагдалтай байгааг тариаланчид хэлж байлаа. Байрлалын хувьд Хишиг-Өндөр суманд дундын техник үйлчилгээг бий болгох нь хамгийн тохиромжтой тул ямар боломж шийдэл байгаа талаар бид ярилцсан.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох их бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна
Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох их бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.